АНЭУ-ын АбуДаби хотод жюү жицүгийн бүсний ангилалтай ДАШТ болж буй. Тэгвэл тус тэмцээний -94 кг-ын жинд “Jump” академийн тамирчин Галсандоржийн Гантулга цэнхэр бүсний Дэлхийн аварга боллоо. Тэрбээр ОХУ-ын тамирчинтай алтан медалийн төлөө барилдаж 9-3 оноогоор ялалт байгуулжээ.