УИХ-ын Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хянан шалгах хоёр дахь үе шатны сонсголыг дараах үе шаттай зохион байгуулна.
2023.12.18-ны өдөр
1.С зөвшөөрөлтэй холбоотой асуудал
2.Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт
3.Гааль, хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
2023.12.19-ны өдөр
1. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалт, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын талаар
2. Чайлко компанитай байгуулсан гэрээний талаар
3. Нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах гэрээний талаар
2023.12.20-ны өдөр
1. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт /Тавантолгой түлш ХХК/
2. Тавантолгойн бүтээн байгуулалт, уурхайн суурьшлийн бүсийн бүтээн байгуулалт, Шивээ-Овоо, Багануур ХК-тай холбоотой асуудал
2023.12.21-ний өдөр
1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Бодь Интернэйшнл ХХК-тай байгуулсан төмөр замын санхүүжилт
2. Богдхан төмөр зам, Бодь Интернэйшнл ХХК-ийн Богдхан төмөр замын санхүүжилт
2023.12.23-ны өдөр
1. Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал
2. Эрдэнэс Тавантолгой ХК-иас эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
3. Аудитын хяналт шалгалт гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана” гэдгийг танилцуулав.
Энэ сэдвүүдийн хүрээнд хоёр дахь шатны сонсголд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ш.Адьшаа, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр дуудагдаж байна.
1 сэтгэгдэлтэй
Би 139.5.217.221
11 сарын өмнөБорчуудын хэргийг их яарч шийдэх юм даа. Хэлэмгийн доломгий биш болохоор яах ёстой вэ