Зайсан орчимд хөл нь гэмтсэн халиун бугыг олж, байгаль хамгаалагчийн асрамжид шилжүүлсэн байна. Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.Сансар өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өвөр зайсан буюу Кувейтын аманд бургасанд хөл нь гэмтсэн Халиун бугатай таарчээ. Тэрбээр өвс тэжээл, ус өгч, зэрлэг ан амьтдаас хамгаалах зорилгоор байгаль хамгаалагчид мэдэгдсэн байна. Үүгээр ч үл барам ачааны тээврийн хэрэгсэл ашиглан байгаль хамгаалагчийн гэрийн гадна зөөвөрлөн байршуулжээ.