728 x 90

Заан Д.Анар түрүүлж, таван сая төгрөг сая гардав

Заан Д.Анар түрүүлж, таван сая төгрөг сая гардав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, "Степ Гоулд" ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарчээ. 

 Харин шөвгийн наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Г.Хишигбат, аймгийн арслан У.Батцоож нар үлдэв. Нэрэмжит барилдаанаа сумынхаа 100 жилийн ойтой хамтатган зохион байгуулсан улсын начин П.Моломжамцад МҮБХ болон гэр бүлийнхэн, ахан дүүс, ажлын хамт олон, үе тэнгийн бөхчүүд, “Бөхбилэгт” дэвжээний хамт олон, нутгийн зон олон, найз нөхөд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлэв. Энэ барилдаан түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ