"Үндэсний номын баяр" өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэлж байна. Энэ удаагийн номын баяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах юм. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас анх санаачилсан уг баярыг энэ жил 36 дахь удаагаа тэмдэглэж буй нь энэ.
Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй “Номын баяр”-т 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч тогтмол оролцдог. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ. Түүнчлэн энэ удаагийн номын баярт Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт болох юм.
0 сэтгэгдэлтэй