728 x 90

Амгалан руу дроноор цус тээвэрлэж, хоёр хүний амь аварчээ

Амгалан руу дроноор цус тээвэрлэж, хоёр хүний амь аварчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-наас эхлэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт донорын цусыг дроноор хүргэх ажил эхэлсэн.

Хамгийн анх Монгол-Японы эмнэлэг хүртэл 4.75 км зайд туршилтаа хийснээс хойш Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар руу дроноор цус тээвэрлэх ажил амжилттай үргэлжилж байна.

Өчигдөр /2024.10.01/ Цус сэлбэлт судлалын төвөөс Монгол-Японы эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт донорын цусыг дроноор тээвэрлэн хоёр хүний амь аварчээ.

Тодруулбал, хэвлийн дотуур их хэмжээний цус алдалттай хоёр хүнд шаардлагатай цусыг шуурхай тээвэрлэн хүргэж, цаг алдалгүй тусламж үзүүлсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ