728 x 90

Х.Нямбаатар: Ногоон нуур, Дэнжийн 1000, Зурагт орчмын 1008 айлын газрыг орон сууцаар солино

Х.Нямбаатар: Ногоон нуур, Дэнжийн 1000, Зурагт орчмын 1008 айлын газрыг орон сууцаар солино
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудлаа танилцууллаа. Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж дуусах шатандаа орж байгаа 1008 айлын орон сууцыг нийслэлийн орон сууцны фондод шилжүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр 1008 айлтай газрыг нь орон сууцаар солих хэлэлцээ хийх эрхтэй болж байна. Удахгүй Ногоон нуур, Дэнжийн 1000, Зурагт орчмын айлуудад батламж болон хэлэлцээ хийх саналаа хүргүүлнэ. Энэ 1008 айлын орон сууц нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Ногоон нуур орчимд баригдаж байгаа. Одоо сургууль, цэцэрлэг барина.

400 мкв газартай, 40 мкв байшинтай айлын газрыг дунджаар 170 сая төгрөгөөр үнэлж газрыг нь чөлөөлж байгаа. Өнөөдрийн байдлаар газрын үнэлгээтэй холбоотой нэг ч гомдол гараагүй. Нийтдээ 1695 айлтай газар чөлөөлөх хэлэлцээ хийснээс 52 айл газраа чөлөөлөхөөс татгалзсан" гэлээ.   

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ