728 x 90

Дорнод, Сүхбаатар, Булган аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод, Сүхбаатар, Булган аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дорнод, Сүхбаатар, Булган аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 

Булган аймгийн Сэлэнгэ суманд ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.02-ны 14:05 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд, Хангал сумын Хялганат тосгоны сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид 10.02-ны өдрийн 16:50 цагт ойн түймрийг цурамд оруулжээ. Улмаар өчигдөр буюу 10.03-ны 10:25 цагт ойн түймрийг бүрэн унтраасан байна.  Уг түймэрт 0.5 га ой шатжээ.

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн  алба хаагчид унтраасан байна. Уг түймэрт нийт 75 га талбай өртжээ.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг алба хаагчид өчигдөр бүрэн унтраасан байна. Уг  түймэрт нийт 80 га талбай өртсөн аж.

Гурван аймагт гарсан ой хээрийн түймэрт нийт 155 га талбай өртсөн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ