МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба гарагт болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх асуудал хөндөгдсөн гэх мэдээлэл гарсан. Харин энэ талаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ''УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх асуудал Бага хурал дээр яригдсан. Б.Энхбаяр гишүүн намаас хөөгдөх шаардлагаа хангах нь битгий хэл хэтрүүлсэн. Ганц энэ удаагийн бага хурал дээрч биш. Өмнөх бага хурал дээр ч Б. Энхбаяр гишүүнтэй холбоотой гомдол гарч байсан.
Өнөөдөр Бага хурлын 100 гаруй гишүүдээс түүнийг хөөх гарын үсэг цуглуулж өгнө гэх мэдээлэл байна. Намын гишүүдээс түүнийг дэндүү увайгүй үйлдэл гаргаж, МАН-ын нэр хүндэд халдлаа гэх гомдол их ирсэн. Б.Энхбаяр гишүүн намаас хөөгдөх шаардлагаа хангах нь битгий хэл хэтрүүлсэн. Өнөөдөр Бага хурлын 100 гаруй гишүүдээс түүнийг хөөх гарын үсэг цуглуулж өгнө гэх мэдээлэл байна" хэмээв.
0 сэтгэгдэлтэй