Улсын хэмжээнд амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж шалгахад хууль бус ан хийж, эд эрхтэнг нь гарал үүслийн тодорхойлолтгүй зарсан, худалдан авсан, тээвэрлэсэн 371 удаагийн зөрчлийг илрүүлжээ. Нийт 24 зүйлийн 1713 амьтныг хууль бусаар агнаж, барьсан байна. БОУАӨЯ-ны мэдээлснээр шалгалтад 1200 орчим хүн, хуулийн этгээдийг хамруулсан бөгөөд 365 хүн, нэг хуулийн этгээдийн зөрчлийг шалган шийдэж, нийт 92.5 сая төгрөгийн торгууль, 514.3 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.
0 сэтгэгдэлтэй