Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар цагдаагийн хурандаа Т.Сүхболдыг томилжээ. Тэрбээр Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан юм.
2020 оны долдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон Ж.Болд нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Засгийн газарт гаргасан байна. Ингэснээр түүнийг албан ажлаас нь чөлөөлж, Т.Сүхболдыг томилжээ.
0 сэтгэгдэлтэй