728 x 90

Дотоодын цэргийн 05 дугаар ангид харьяалалтай дэд ахлагч нас барсан хэргийг шалгаж байна

Дотоодын цэргийн 05 дугаар ангид харьяалалтай дэд ахлагч нас барсан хэргийг шалгаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Залуус" хороолол орчимд амиа хорлосон байдалтай эрэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл арванхоёрдугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тухайн иргэн нь Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харьяалалтай, Цахилгааны станцад харуул хамгаалалтын ажил хийдэг, дэд ахлагч цолтой 34 настай нэгэн байжээ. 

Урьдчилсан байдлаар хувийн асуудлаар ил харагдах гэмтэл шархгүй өөд болсон гэж үзэж байгаа аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Зочин 66.181.179.64
    11 сарын өмнө

    Дэд ахлагч бол хугацааны цэрэг биш, жирийн л албан хаагч байна.

Шинэ мэдээ