Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу тав дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо. Тодруулбал,
1.ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хөдөлмөр хамгаалал, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Гүррагчаа
2.Архангай аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Р.Оргилсайхан
3.Булган аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Ж.Лхагважаргал
4.Ховд аймгийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Мөнхбат
5.Сүхбаатар аймгийн онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь гал түймэр унтраах, аврах 47-р ангийн захирагч, ахлах дэслэгч А.Алтанбаяр нарыг тус тус шагнажээ.
0 сэтгэгдэлтэй