728 x 90

ОУХМ С.Жамбалжамц Испанийн “Вольта Каталунья” уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо

ОУХМ С.Жамбалжамц Испанийн “Вольта Каталунья” уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг Испанийн 103 жилийн түүхтэй "Вольта Каталунья" долоон өдрийн уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо. С.Жамбалжамц нийт 1173.4 км замыг 30:18:53 цагт замаа дуусгаснаар 132 дугаар жагсав. Тэрээр уулын замд сайн уралдаж 26 дугаарт жагссанаар багтаа зургаан оноо авч ирэв. Нийт 25 баг оролцсон тус уралдаанд "Бурхос Би Эйч" баг нь 19 дүгээр байр эзэлжээ.

Олон улсын дугуйн холбооны мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдийг зургаа ангилалд хуваадаг бөгөөд хамгийн чансаатай нь “Ворлд тур” ангиллын олон өдрийн тэмцээнүүд юм. Энэ ангилалд нийт 15 уралдаан багтдагаас “Тур де Франс” шилдэг нь билээ. Энэхүү ангиллын тэмцээнд зөвхөн “Ворлд тур” ангиллын 18, “Про тур” ангиллын 17 баг оролцох эрхтэй байдаг. Манай дугуйчин С.Жамбалжамцын уралдаж буй “Бурхос Би Эйч” баг нь про турын ангилалд багтдаг аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ