728 x 90

Жаргалантын аманд түймэр гарч, 25 га газар шатжээ

Жаргалантын аманд түймэр гарч, 25 га газар шатжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Ар нуга багийн "Жаргалантын ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/Ой, хээрийн гал түймэр гарсан байж болзошгүй, түймрийн утаа харагдаж байна гэсэн дуудлагыг Хилийн цэргийн 0243 дугаар ангийн жижүүрээс энэ сарын 9-ний 08:10 цагт хүлээн авчээ.

Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид мөн өдрийн 10:57 цагт түймрийг цурамд оруулж, 13:20 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 25 га орчим талбай шатсан.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ