Увс аймгийн Наранбулаг суманд эгчтэйгээ хөтлөлцөөд явж байсан бага насны хүүхдийг үл таних хүн автомашинаар дайраад, зугтсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаарх дуудлага, мэдээлэл наймдугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тухайн газар цагдаагийн алба хаагчид очих үед хоёр настай эрэгтэй хүүхэд автомашинд дайруулан амь нас нь хохирсон байдалтай. Мөн хүүгийн амь насыг хохироосон этгээд 35 настай эрэгтэй хэргийн газраас зугтаасан байсан. Шуурхай мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд тус этгээдийг олж саатуулж чадсан байна.