Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон саатуулах үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зугтахдаа цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээн ойролцоо байсан 3 тээврийн хэрэгслийг мөргөжээ.
Цагдаагийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж авсан байна. Цагдаагийн алба хаагчдын биеийн байдал хэвийн байна.
0 сэтгэгдэлтэй