Шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуульд заасны дагуу улс төрийн намуудад улсын төсвөөс санхүүжилт олгож байхаар болсон юм. Гэхдээ мэдээж тодорхой шалгууртай. УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгуулиар нийт сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан намд улсын төсвөөс санхүүжилт олгох юм. Улс төрийн намын тухай хуульд УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгуулиар нийт сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан намд дараах байдлаар санхүүжилт олгохоор хуульчилжээ.
Тэгвэл намуудын авах санхүүжилт:
МАН 2 тэрбум 803 сая 290 мянга 600 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 1,681,290,600 төгрөг
Суудлын тоогоор олгох санхүүжилт 1,122,000,000 төгрөг
АН 1 тэрбум 516 сая 369 мянга 800 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 1,447,069,800 төгрөг
Суудлын тоогоор олгох санхүүжилт 693,000,000 төгрөг
Хүн нам 630 сая 666 мянга 300 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 498,666,300 төгрөг
Суудлын тоогоор олгох санхүүжилт 132,000,000 төгрөг
Үндэсний эвсэл 314 сая 146 мянга 800 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 248,146,800 төгрөг
Суудлын тоогоор олгох санхүүжилт 66,000,000 төгрөг
ИЗНН 306 сая 919 мянга 000 төгрөг
Саналын тоогоор олгох санхүүжилт 240,919,800 төгрөг
Суудлын тоогоор олгох санхүүжилт 66,000,000 төгрөг
Шинэ нэгдсэн эвсэл 229,950, 600 төгрөг
Үнэн ба зөв нам 134,583,900 төгрөг
Иргэний хөдөлгөөний нам 67,461,900 төгрөг
БНН 64,795,500 төгрөг олгох нь.
Улс төрийн намын тухай хуулийн 29.1-т "Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ" хэмээн заажээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо намуудад хэдэн төгрөгийн санхүүжилт олгохыг тун удахгүй зарлана гэж найдаж байна.
2024 оны УИХ-ын сонгуулиар дараах есөн нам эвсэл сонгогдын нэгээс дээш хувийн саналыг авсан юм.
- Монгол Ардын нам 35.01%
- Ардчилсан нам 30.13%
- ХҮН нам 10.38%
- Үндэсний эвсэл 5.17%
- Иргэний зориг ногоон нам 5.02%
- Шинэ нэгдсэн эвсэл 4.79%
- Үнэн ба Зөв нам 2.80%
- Иргэний хөдөлгөөний нам 1.40%
- Бүгд найрамдах нам 1.35%
Дээрх есөн нам эвслийн тав нь УИХ-д суудал авсан бол дөрөв нь суудал авч чадаагүй юм. Ийнхүү анх удаа УИХ-д суудал аваагүй нам, эвсэлд улсын төсвөөс санхүүжилт олгох гэж байна. Өмнө нь зөвхөн УИХ-д суудал авсан намуудад суудлын тоотой нь дүйцүүлэн санхүүжилт олгодог байсан юм.
0 сэтгэгдэлтэй