Улаанбаатарт оройн 18:00 цагаас хойш хүйтэрч, шөнөдөө цас орно.
Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
Манай орны уулархаг нутгаар цочир хүйтрэл эрт эхэлнэ
Далайн түвшнээс 2000 м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулст намрын цочир хүйтрэл 8 дугаар сарын 20-ноос эрт эхэлнэ. Харин 1000м-ээс дээших нутагт 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 9 дүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар 9 дүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт 9 дүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ. Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой \хожуу\ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1~3 градусаар илүү байдаг.
0 сэтгэгдэлтэй