Цахимаар мансууруулах бодис худалдаж байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Хар тамхитэй тэмцэх газар энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Ц, Э, О гурвыг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс М, Б хоёрыг саатуулсан байна. Тэд мансууруулах үйлчилгээтэй бодис хууль бусаар олж авч, бусдад худалддаг байж болзошгүй байгаа аж.
Сүүлийн 5 жилд мансууруулах бодистой холбоотой 1117 гэмт хэрэгт 1425 хүнийг холбогдуулан шалгажээ. Тэдний 91.2 хувь нь 15-35 насны хүүхэд, залуус байна.
0 сэтгэгдэлтэй