728 x 90

Бага насны хүүхэд хүчирхийлэж, гадаад руу оргон зайлсан этгээдийг авчирлаа

Бага насны хүүхэд хүчирхийлэж, гадаад руу оргон зайлсан этгээдийг авчирлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллаж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас энэ оны 10 дугаар сарын 1-нд Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.

Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан Төв Азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Интерполын хамтын ажиллагааны шугамаар түүнийг Киргиз Улсад орогнож байгааг нь тогтоож, энэ оны 05 дугаар сарын 26-нд тус улсад баривчлан саатуулаад байсан юм. Шилжүүлэн авчрах ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хамтран зохион байгуулсан байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ