728 x 90

Бямба гарагт нойтон цас орж ихэнх нутгаар сэрүүснэ

Бямба гарагт  нойтон цас орж ихэнх нутгаар сэрүүснэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Маргааш буюу Баасан гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, бямба гарагт төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.


Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг гаргалаа. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.


Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг,

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
  • Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
  • Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,
  • Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
  • Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна гэжээ.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ