728 x 90

Сураггүй болсон эмэгтэйг машин дотроо байхад нь эсэн мэнд олжээ

Сураггүй болсон  эмэгтэйг машин дотроо байхад нь эсэн мэнд олжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Увс аймгийн Улаангом сум, 8 дугаар баг “Униалтын нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 28 км/-т иргэн О-нь /52 настай, эмэгтэй/ өчигдөр /2024.10.03/ 08:00 цагийн үед /Toyota Probox/ загварын автомашинтай Улаангом сум руу бензин авахаар явжээ. Тэрбээр 10:00 цагийн үед "Бензин аваад гарч байна" гэж хэлээд одоог хүртэл сураггүй /утас нь сүлжээгүй/ байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:08 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 19:04 цагт иргэн О /52 настай, эмэгтэй/-г гэрээсээ урд зүгт 3 км-т машин дотроо байсныг эсэн мэнд олж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч болон ар гэрийнхэнд нь 19:45 цагт хүлээлгэн өгчээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ