Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль нэрнээсээ эсрэг заалттай байна хэмээн нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлүүлээд байгаа билээ.
Тодруулбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас Н.Учрал сайд санаачлан боловсруулсан. Өнгөрсөн пүрэв гарагт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн хуулийн төслийг хоёр өдрийг дотор буюу яаралтай горимоор хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн "Олон нийтийн сүлжээд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д "16.1.3. зааснаар Хууль, бусад шийдвэр нь хүний эрх, эрх чөлөөг дордуулсан" гэх үндэслэлээр хориг тавих боломжтой юм.
0 сэтгэгдэлтэй