728 x 90

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонез, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцож байна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн "Бид наадмын үеэр гар урлаачдынхаа бүтээлийг олон улсын зах зээлд гаргах, олон улсын гар урлаачидтай Монголынхоо гар урлаачдыг хамтран ажиллах боломжоор хангах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Мөн Сүхбаатарын талбайд маргаашаас хамтарсан үзэсгэлэн, худалдаа гарна хэмээв. Түүнчлэн иргэдийг Сүхбаатарын талбайд зочилж, монгол болон олон улсын гар урлаачдын бүтээлчтэй танилцаж, хамтран бүтээл хийх боломжтой" гэдгийг онцолж байлаа.

Наадмын хүрээнд төв талбайд зургаадугаар сарын 16-18-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулна. Мөн гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон сургалтууд зэрэг олон үйл ажиллагаа болох юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ