728 x 90

"ГАЦУУРТ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ЧИНБАТ МАЛЧДЫГ ХӨӨЖ, ДАЙРЧ УНАГАСАН БАЙНА

"ГАЦУУРТ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ЧИНБАТ МАЛЧДЫГ ХӨӨЖ, ДАЙРЧ УНАГАСАН БАЙНА
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Гацуурт" ХХК-ийн захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа дайрах гэж хөөж, дайрч унагажээ

Тодруулбал, 1559 УБЦ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн авто машинаараа мотоциклтой иргэнийг дайрч унаган, малчдыг дайрахаар улааран давхиж буй бичлэг цахим орчинд тархаад байна.  Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Д.Ганзоригоос тодрууллаа. Тэрбээр "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн. Өчигдөр шөнөөс асуудал үүссэн.

Л.Чинбат сумын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг завдсан. Гарал үүслийг нь шалгахад байгаагүй. Өнөөдөр Цагаан нуур, Зүүнбүрэн сумын малчид нэгдэж, Л.Чинбатын адууг нутгаасаа гаргах шаардлага тавьж, гаргаж байсан чинь жийп машинтайгаа ирээд гурван иргэнийг дайрлаа. Нэг хүн нь мотоциклтай явж байсан бол хоёр нь морьтой байсан. Машинд мөргүүлсэн хүмүүсийн биеийн байдлыг одоо тодорхойлох боломжгүй. Эмнэлэгт дуудлага өгөөд нэг цаг гаруй болж байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд ирээгүй байна. Аймгийн Засаг дарга огт тоохгүй байна. Нутгийн иргэдэд Л.Чинбат хэлэхдээ "Адуугаа сумын нутагт заавал оруулна. Хараарай. Өөрийнхөө компани дээр ирж байна" гэж дарамталсан. Одоо "Гацуурт" компанийн бүх ажилчдаа цуглуулж байна" гэв.

Харин "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийхдээ "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэжээ

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ