728 x 90

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбатыг цагдаа нар саатуулсан бололтой

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбатыг цагдаа нар саатуулсан бололтой
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Гацуурт компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу олон тооны адуу оруулж, нутгийн удирдлага, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэрбээр Сүхбаатар, Дорнод аймгаас 300 гаруй адуу тууж, Цагааннуур сум руу оруулсан байна. Түүний адууг буцааж гаргахаар тууж байсан нутгийн иргэдийг машинаар дайрч, балмад үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Энэ талаар Цагааннуур сумын  эх сурвалжаас торуулахад "Цагдаа нар ирсэн  Л.Чинбат захирлыг саатуулсан байх. Уул нь Гацуурт компанийн захирал Л.Чинбат манай нутаг руу олон тооны адуу оруулах хүсэлтээ Засаг даргад өгсөн. Газар тариалангийн бүс нутаг руу олон тооны мал оруулахыг 2009 оноос хориглосон. Энэ дагуу Засаг дарга татгалзсан. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр, гарал үүсэл нь тодорхойгүй 300 гаруй адуу оруулж ирсэн. Сумаас Засаг даргын орлогч Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, "Бүдүүний гүүр"-нд ирж хоноод, өнөөдөр адууг гаргахаар тууж байтал Л.Чинбат захирал ирж, хүмүүсийг дайрлаа" гэсэн.Удахгүй бүх зүйл тодорхой болох байх гэв.

 





1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Оюунцэцэг 66.181.191.88
    1 жилийн өмнө

    Сэтгэгдэлээ энд монгол хүний амь адгуус малаас дор үнэтэй болчихсон юм уу. Хүн дайрах гэж хөөж яваа хүн эрүүл ухаантай хүн мөн үү. бичнэ үү *

Шинэ мэдээ