728 x 90

Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, хэргийг Экологийн цагдаа шалгаж байна

Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, хэргийг Экологийн цагдаа шалгаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Үүнийг Экологийн цагдаа шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, материалжуулан шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ