Мексикийн тэргүүлэгч намууд эмэгтэй нэр дэвшигчдээ ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд сойж байгаагаа мэдэгдснээр анхны эмэгтэй ерөнхийлөгч сонгогдох магадлал өндөр байна гэж CNN мэдээллээ. Нэр дэвшигч нар бүгд бүсгүйчүүд байгаа нь дэлхийн анхаарлыг татаж байгаа юм.
Клаудиа Шейнбаум гэж хэн бэ?
Эрх баригч Морена намаас Клаудиа Шейнбаумыг 2024 оны Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж Лхагва гарагт мэдэгдэв. Харин өнгөрсөн ням гарагт сөрөг хүчний эвслээс сенатор Хочитл Галвезыг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдээд байсан юм. Ингээд эдгээр эмэгтэйчүүд зургаан жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болжээ.
Шеинбаум бол Мехико хотын захирагч асан бөгөөд нэр дэвших дуртай нэгэн гэж тооцогддог. Тэрээр намын нэр дэвшигчийн талаарх дотоод санал асуулгад ялалт байгуулж Морена намаас албан ёсоор нэр дэвшиж байгаа аж.
1962 онд Мехико хотод төрсөн Шеинбаум физикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд эрчим хүчний инженерээр докторын зэрэг хамгаалсан.
Тэрээр 2000 онд Обрадор хотын дарга байх үед Мехико хотын байгаль орчны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр цагаас хойш одоогын ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаатай мөн Обрадор ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд нь дэмжин оролцож байсан. Тэрээр 2018 онд Мехико хотын захирагчаар сонгогдсон боловч дөрвөн жил хагасын дараа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ албан тушаалаа орхисон юм.
Тэр Мехико хотод еврей гэр бүлд төржээ. Түүний аавын эцэг эх 1920-иод онд Литваас Мехикод цагаачилж ирсэн харин түүний ээжийн эцэг эх нь Холокостоос зугтааж 1940-өөд оны эхээр Болгарын Софи хотоос цагаачилж иржээ. Түүний эцэг эх нь хоёулаа эрдэмтэд бөгөөд ээж Энни Пардо Семо нь Мексикийн Үндэсний Автономит Их Сургуулийн Шинжлэх Ухааны Факультетийн биологич, гавьяат профессор, харин түүний аав Карлос Шеинбаум Йоселевиц нь химийн инженер. Түүний ах нь физикч. 61 настай Клаудиа Шейнбаум нь нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Хочитл Галвез Руиз гэж хэн бэ?
Түүний өрсөлдөгч Хочитл Галвез Руизийг "Френте Амплио Пор Мексико" сөрөг хүчний намуудын холбоо буюу Мексикийн Институцийн Хувьсгалт Нам (PRI)-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор зарласан.
PRI бол эрх баригч Морена намын гол сөрөг хүчин юм. "Frente Amplio Por Mexico" (Мексикийн өргөн фронт) эвсэл нь сөрөг хүчний гурван намаас бүрддэг. Үндэсний үйл ажиллагааны нам (PAN), Ардчилсан хувьсгал нам (PRD) болон PRI. Галвез бол PAN намын сенатор юм.
“Ерөнхийлөгчийн (Лопез Обрадор) хүсч байгаа зүйл бол намайг буулгаж авах явдал юм. Тэр намайг дийлэхгүй... Би зоригтой, ирээдүйтэй эмэгтэй, тиймээс энэ бол зөвхөн эхлэл” гэж Галвез долдугаар сард CNN en Español-д ярьжээ.
Даруухан амьдралтай Галвез тэтгэлэгт хамрагдаж компьютерийн инженерийн чиглэлээр суралцсан. Бизнес эрхэлдэг нэгэн.
2015-2018 онд тэрээр Мехико хотын Мигель Хидалго дүүргийн захирагчаар ажиллаж байсан. 2018 онд тэрээр PAN намаас сенатор болсон улс төрч.
Галвез 1963 онд Хидалгогийн Тепатепек хотод Мексикийн уугуул гэр бүлээс төржээ.
Ядуухан гэр бүлээс гаралтай аав нь архи уудаг айлын хүүхэд байхдаа боловсролтой болж гэр бүлээ тэжээхийн тулд зах дээр амттан зардаг байсан тэрээр Мехико хотод нүүж ирээд Мексикийн Үндэсний Автономит Их Сургуульд компьютерийн инженер мэргэжлээр суралцаж, эхлээд дуудлагын төвийн агентаар ажиллаж байгаад дараа нь тус сургуулийнхаа Инженерийн коллежид судалгааны туслахаар ажилд орсон. Хэдэн жилийн дараа Газарзүй, Статистикийн Үндэсний Хүрээлэнд программист, дараа нь системийн шинжээчээр ажиллаж эхэлсэн. Мөн Мехико хотын Дэлхийн худалдааны төвийн харилцаа холбооны захирал байсан. 2000-2006 онд тэрээр Висенте Фоксын засаг захиргааны үед Уугуул иргэдийн үндэсний хүрээлэнгийн тэргүүнээр ажиллаж байжээ.
1992 онд тэрээр ухаалаг барилга байгууламж зохион бүтээх, эрчим хүчний хэмнэлт, процессын автоматжуулалт, аюулгүй байдал, харилцаа холбоо зэрэг технологийн төслүүдийг боловсруулах зорилготой High Tech Services компанийг үүсгэн байгуулжээ. Тэрээр мөн ухаалаг дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулагдсан OMEI компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал байсан.
Тэрээр Се Лидер сангийн шагнал, нийгэм, хүмүүнлэгийн салбарт Зазилын нэрэмжит шагнал, Мексикийн буяны үйлсийн төвөөс олгодог "Бусдын төлөөх үүрэг амлалт"-ын шагнал, Пуэблагийн Ампаро музейгээс нийгмийн гавьяа зүтгэлийн төлөө шагнасан "Периклсийн медаль"-ын эзэн болсон.
1999 онд Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумаас түүнийг "Дэлхийн ирээдүйн дэлхийн 100 удирдагч"-ын нэгээр хүлээн зөвшөөрсөн. 2000 онд Business Week сэтгүүл түүнийг Латин Америкийн 25 шинэ бизнесийн элитийн нэгээр нэрлэжээ. Тэрээр 1995 онд компаниудаасаа олсон орлогоор Порвенир санг байгуулсан бөгөөд энэ нь хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх, уугуул нутгийн эмэгтэйчүүдэд туслах зорилготой юм. Нэг охин нөхрийн хамт амьдардаг Галвез Мексикийн Дээд шүүхээс үр хөндөлтийг хуулиар хориглосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн тус хуулийг цуцлах шийдвэр өчигдөр гаргуулж чаджээ.
0 сэтгэгдэлтэй