728 x 90

Цэрэг татлагаас зугтсан оросууд Инчоны нисэх буудалд нэг жил амьдарч байгаа аж

Цэрэг татлагаас зугтсан оросууд Инчоны нисэх буудалд нэг жил амьдарч байгаа аж
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цэрэг татлагаас зугтан 2022 оны аравдугаар сард Өмнөд Солонгост очсон Оросын гурван иргэн Инчоны нисэх буудлын хүлээлгийн бүсэд жил гаруй амьдарч байгаа тухай Yonhap агентлаг мэдээлжээ. Оросууд орогнол хүссэн ч БНСУ-ын Хууль зүйн яам цэргийн албанаас зайлсхийх нь дүрвэгчийн статус авах үндэслэл биш гэж үзжээ.Тус улсын Хүний эрхийн комисс эрх баригчдад хандан оросуудын амьдрах нөхцөлийг сайжруулахыг хүслээ. Мөн нисэх буудлын  захиргаанд ч ийм асуудал тавьжээ. Хүний эрхийн улсын комиссоос Өмнөд Солонгосын эрх баригчдад хандан оросуудын амьдрах нөхцөлийг сайжруулахыг зөвлөсөн. Мөн тус комисс нисэх онгоцны буудлын удирдлагуудыг ОХУ-ын иргэд байрлаж буй хүлээлгийн талбайг өргөтгөж, хоол хүнсээ сайжруулахыг уриалав.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ