728 x 90

Сэжигтэй үйлдлийг мэдсэн багш сурагчдаа болзошгүй эрсдлээс авран хамгаалжээ

Сэжигтэй үйлдлийг мэдсэн багш сурагчдаа болзошгүй эрсдлээс авран хамгаалжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн .... дугаар Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо  нэгэн үл таних этгээд сэжигтэй үйлдэл гаргажээ. Энэ явдал өчигдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдөр суралцагчдын хичээл тарах үеэр болсон байна.  Тухайн этгээд нь 20 гаруй насны сэтгэцийн өвчтэй нэгэн байсан байж болзошгүйг багш хэлжээ. Ямартай ч тухайн этгээдийн сэжигтэй үйлдлийг урьтаж мэдсэн багш өөрийн биеэ үл хайхран сурагчдаа болзошгүй гэмт хэргээс авран хамгаалж, урьдчилан сэргийлж  чадсан байна. Харин энэ үйл явдлыг цагдаагийн байгууллагт мэдээлжээ.

Тус сургууль нь гараас гарт хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлж суралцагчдаа, багш нар эцэг эх асран хамгаалагчынх нь гарт хүлээлгэж өгөхөөс гадна сургууль руу гадны хүмүүсийг нэвтрүүлдэггүй байна. Энэ хэрээр аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлдэг гэнэ. Ер нь бол аюул та бидний хажууханд байна тиймээс эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж үр хүүхэддээ хараа хяналтаа маш сайн тавьж заавал сургуульд нь  хүргэж багшийн нь гарт хүлээлгэн өгч, харин хичээл тарах үеэр багшаас нь өөрсдөө авдаг байх хэрэгтэй. Ингэж байж аливаа учирч болзошгүй гэмт хэргийг таслан зогсоох юм.

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

2 сэтгэгдэл

  •  
    Зочин 66.181.184.96
    1 жилийн өмнө

    Хөдөөгийн нэгэн сургуульд багшилж байх үед сургуулийн хүүхдүүдийг лагерь лагериар жагсааж сургуульд нь ирүүлдэг тараадаг байлаа. Энэ их зөв байжээ. Хотын их хөдөлгөөнд боломж хомс юм даа. Гэхдээ сургуулийн гадна хүлээн авч хүлээлгэж өгч болох юм. Бүх зүйл хүний санаа санаачилгаас эхлэлтэй.

  •  
    Шү 43.242.243.128
    1 жилийн өмнө

    Камераа сайжируулаад бүх талаас маш сайн тод бичдэг замер тавь бүх сургууль цэцэрлэг хот хорооллын гудам талбайд битүү замержуул өөр арга алга

Шинэ мэдээ