728 x 90

Аймгийн арслан Ш.Отгонтөгс түрүүллээ

Аймгийн арслан Ш.Отгонтөгс түрүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “ОСНААУТ”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгс түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, ХЦ-ийн 208-р тусгай салбар, "Дорнод Гурил" ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Ганболдын Төрмөнх үзүүрлэв.
 
Дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, Аврагч спорт хороо, Азийн Топ Констракшн ХХК, Увснуур дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баянмөнх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Хилчин спорт хороо, Завхан дэвжээний бөх, сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Э.Мөнхжаргал, Ц.Төмөрцоож, Э.Дашдэмбэрэл, аймгийн начин Б.Одгэрэл нар үлдэв.
 
Нэрэмжит барилдаан зохион байгуулж буй До.Батбаяр начинд МҮБХ болон Даян дэвжээ, үе үеийн бөхчүүд, нутгийн олон, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
 
Өнөөдөр буюу 11-р сарын тавны Ням гарагийн 13:00 цагаас Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Автозамчдын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ