728 x 90

МУГТ Г.Болор-Эрдэнэ олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

МУГТ Г.Болор-Эрдэнэ олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Пара таэквондогийн 2023 оны сүүлийн гран при тэмцээн Англи Улсын Манчестер хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас чансааны онооны дагуу гурван тамирчин оролцсон. Эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Тэмцээний үеэр Дэлхийн таэквондогийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулсан байна. Манай улсаас дараах эрхмүүд 2023 оны шилдэг тамирчдын жагсаалтад өрсөлдөж байгаа аж. Дэлхийн 2023 оны  “Шилдэг тамирчин”-д пара таэквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, дэлхийн таван удаагийн аварга, Азийн наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ нэр дэвшиж байна.  Дэлхийн “Шилдэг дасгалжуулагч”-д  пара таэквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар тус тус нэр дэвшжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ