728 x 90

Монгол залуу Хонконгт баривчлагджээ

Монгол залуу Хонконгт  баривчлагджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хонконгт 26 настай Монгол залуу харааны бэрхшээлтэй иргэнийг дээрэмдэж, дэлгүүрээс шар айраг хулгайлсан хэргээр  баривчлагджээ.


Хэргийг тодруулбал, Тус улсын цагдаа нар 26 настай Монгол залууг MTR-ийн буудал дээр 67 настай харааны бэрхшээлтэй өндөр настанд тусламж үзүүлж байгаа мэт дүр эсгэн үүрч явсан цүнхийг булаан зугтсан байна. Хохирогчийн хэлснээр түүний цүнхэнд гар утас, 3500 Хонконг доллар (448 ам. доллар) бэлэн мөнгө, иргэний үнэмлэх байсан аж. Энэхүү хэрэг 10:30 цагийн үед камерын камерт бичигдсэн байна. Мөн монгол эрийг энэхүү явдлаас хэдхэн цагийн өмнө нэгэн хүнсний дэлгүүрээс шар айраг хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа аж.


 Хэрэв түүний энэ бүх хулгайн хэрэг үнэн эсэх нь тогтоогдвол 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх гэнэ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ