728 x 90

Р.Эрдэнэбүрэн: Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжвэл яаралтай эхлүүлнэ

Р.Эрдэнэбүрэн: Иргэд  дугаарын хязгаарлалтыг дэмжвэл  яаралтай эхлүүлнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"20 минутын хот" үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлын дараа дараах албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын сайд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн: -Есдүгээр сард зам завсарын ажил үргэлжилж, дээд хэмжээний айлчлалуултай. Иймд  дугаарын хязгаарлалт хийх эсэхээр иргэдийнхээ дунд санал асуулга явуулна.


Нийтийн тээврийн ашиглалт, үйлчилгээг сайжруулана. Үүнийг төрийн байгууллагууд эхлүүлэхээр шийдвэрлэж байна. Өнөөдөр УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгнө. УИХ-ын гишүүд, яам, Тамгын газрынхан эхний ээлжид автобусаар зорчиж, машинаасаа татгалзах ажлыг эхлүүлнэ.  Дугаарын хязгаарлалт эхэн үедээ үр дүнтэй байсан. Сүүлдээ машины тоог улам нэмэгдүүлэх болсон. Тиймээс энэ жил дугаарын хязгаарлалтыг ашиглавал ашиглаад ирэх жилээс өөр арга хэрэглэнэ.

Ирэх хавраас цахилгаан дугуйн замыг явган хүний замтай давхцуулахгүй байхаар зохицуулна. Энэ асуудлаар нийслэл дээр зураг төсөл хийгдэж байгаа. Мөн цахилгаан дугуй жолоодох насны хязгаарыг тодорхой болгоно, үнэмлэхжүүлнэ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: -2024 оны төсөвт Авто замын сангийн хөрөнгө 77 тэрбум төгрөг байсан. Энэ мөнгөөр зургаадугаар сард замаа засаад зарцуулаад дууссан. Одоо хийгдэж байгаа ажлууд бол Улаанбаатар хотоос гаргасан бондын санхүүжилт. Бондоо гаргаж мөнгө босгоод тендерээ зарлаад хийж байгаа ажил. Улаанбаатар хотын авто замын 70 орчим хувийг засварлаж байгаа.Ордонд ажиллаж байгаа бүх хүн автобусаар зорчдог болно. 


Гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийг "Содон" хороололтой холбосон замын ажил хоёр айлын газар чөлөөлөлтөөс болоод удааширсан. Төсвийн тодотголын дараа хамгийн сүүлийн айлд нь дөрвөн тэрбум төгрөгийн нөхөн олговор өгч гацааг арилгахаар болсон" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ