728 x 90

Сураггүй алга болсон 2 настай хүүг хээрээс эсэн мэнд олжээ

Сураггүй алга болсон 2 настай хүүг хээрээс эсэн мэнд олжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн "Тайлуут" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ 10.07-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд Б /2 настай, эрэгтэй хүүхэд/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.08-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ