УИХ-ын нэгдсэн чуулганы намрын чуулган өнгөрсөн баасан /2023.01.20/ гарагт
хаалтаа хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд
тойрогтоо ажиллах үүргийг УИХ-ын дарга
Г.Занданшатар гишүүдэд хандаж “УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ард түмнээ
сонсох аян өрнүүлнэ. Ийм зорилгоор чуулганыг завсарлуулж буй. Хаврын ээлжит
чуулган эхлэхэд хэлэлцэх хуулиудаар ард нийтийн саналыг сонссон, шинжлэх ухааны
тооцололтой судалж боловсруулсан, бүх байнгын хороод хэлэлцүүлэг хийсэн хуулийн
төслүүдийг хэлэлцэх шаардлагатай. Нийт гишүүд тойрогтоо ажиллана. Гадаад
явахгүй. Зөвхөн дүүрэг хороо болон орон нутагт ажиллана” хэмээсэн. Харин УИХ дахь
МАН-ын бүлгийн зүгээс санаачилга гарган УИХ-ын гишүүдийн гадаад томилолтыг
хориглох тухай захирамж гаргасан. Тэгэхээр УИХ-ын гишүүд чуулган завсарласан
амралтынхаа хугацаанд хил дамнан нисэж, гадаадад аялж, зугаалаад байх боломжгүй
болсон гэсэн үг. Тэд зөвхөн сонгогдсон тойргоо тойглож хуулиа таниулах,
сурталчлах үүрэг хүлээж ажиллах юм. Юутай ч УИХ-ын чуулган завсарласан ч
өнөөдрийн байдлаар тойрогтоо ажилласан гишүүн өнөөдрийн байдлаар алга байв.