728 x 90

UFC-гийн монгол тамирчин Т.Нямжаргалын эхний тулааны тов гарчээ

UFC-гийн монгол тамирчин Т.Нямжаргалын эхний тулааны тов гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д монгол тулаанч Түмэндэмбэрэлийн Нямжаргал багтсан билээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард UFC холбоотой гэрээ байгуулсан юм. Тэгвэл манай тамирчны эхний тулааны тов тодорлоо. Тэрбээр ирэх сарын 1-нд "UFC 302"-д Бразилын Андре Лиматай тулалдахаар болжээ.

АНУ-ын Нью Жэрси хотод болох тулаанд А.Лима БНСУ-ын Хюн Сун Пактай тулалдахаар болсон ч солонгос эр бэлтгэлийн үеэр өвдгөндөө гэмтэл авснаар оронд нь Т.Нямжаргал оролцохоор боллоо. 

Андре Лима

  • Нас: 25
  • Биеийн өндөр: 169 см
  • Алд: 171 см 
 

Т.Нямжаргал

  • Нас: 26
  • Биеийн өндөр: 170 см
  • Алд: 180 см

 "Сахиус" хочит А.Лима өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд UFC-д анхны тулаанаа хийж, нутаг нэгт Игорь Севериног ялсан билээ. Тулааны үеэр өрсөлдөгч нь хазаж, спортын бус авирласнаар А.Лимад ялалт өгөөд зогсохгүй, шилдэг тулаанчид олгодог 50,000 ам.долларын урамшуулал олгосон юм.

"UFC 302"-ын гол тулаанаар ОХУ-ын Ислам Махачев аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь АНУ-ын нэрт тулаанч Дастин Порье билээ.  

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ