728 x 90

Шувуу ажиллагааны хүрээнд Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татаж,92 хүнийг гадаадаас авчирна

Шувуу ажиллагааны хүрээнд Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татаж,92 хүнийг гадаадаас авчирна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан  хүммсийг нэрлэж, тэднийг гадаадаас авчирах талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн бий. Тэднээс  авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Үүн дээр  хоёр хүн нэмэгдэнэ. Энэ нь иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар буюу хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр НПГ хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаадаас авчрах ажлыг зохион байгуулахаар болж байна.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ