Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урд өдөр (2023 оны 5-р сарын 31)-ний өдөр 5 настай хүү хойд эцэгтээ зодуулсан хэрэг гарсан. Тухайн үед хойд эцэг болох 29 настай эрэгтэй нь хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай төрсөн эцгийгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учир эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн байна.
Гэвч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд 6-р сарын 1-ний өглөө эрүүлжүүлэхээс гарч, сул чөлөөтэй явж байгаа учир хохирогчдын ар гэрийнхний зүгээс түүнийг яаралтай цагдан хорих хүсэлтэй гаргажээ.
Иймд ээж, хүү хоёрыг түр хамгаалах байранд хүргэе гэсэн ч татгалзсан учир гэртээ байгаа аж. Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилогдож, гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж эхэлжээ .Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж прокурорт цагдан хорих саналаа хүргүүлсэн
0 сэтгэгдэлтэй