728 x 90

Л.ЧИНБАТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ГУРВАН ЗҮЙЛ АНГИАР БУРУУТГАЖ БАЙНА

Л.ЧИНБАТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ГУРВАН ЗҮЙЛ АНГИАР БУРУУТГАЖ БАЙНА
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 "Гацуурт "компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймагт малчдыг машинаараа хөөж, амь насанд нь заналхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мөн түүнийг хил давж зугтсан талаарх мэдээлэл гарч буй. Энэ хэргийн талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Түүнийг гурван зүйл ангиар шалгаж эхэлжээ.

 Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн  Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авчээ. Улмаар Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг өглөө.

Эрүүгийн хуульд зааснаар: 

10.1 дүгээр зүйл .Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ