728 x 90

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Зургаадугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Туушин” зочид буудалд: “Зүүн хойд Азийн Энх тайвны хөгжил болон Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум” болно.

09.00 цагт: НОБГ-т: ЭМЯ, ДЭМБ-тай хамтран Зооноз судлалын олон улсын эрдэм шнжилгээний хурлыг “Зоонозын халдварт өвчний тулгамдсан асуудал” сэдвээр зохион байгуулж байна. Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Швейцарь зэрэг орны 110 гаруй эрдэмтэнсудлаачид оролцоно. Утас: 8810-6649.

09:00 цагт: ЭМЯ-нд:“Ерөнхий мэргэшил судлал”-ын зөвлөлдөх уулзалт болно. Утас 8911-9482.

11.00 цагт: “Сэнтрал Тауэр”-т: “Ард санхүүгийн нэгдэл”-ээс Эдийн засгийн чуулганд манлайлан оролцох талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9965-5524.

11.00 цагт: МҮХАҮТ-д: ХАА-н биржээс Махны экспортын цахим систем, экспортын талаар мэдээлэл хийнэ. Мах экспортлогч компаниудын төлөөлөл оролцоно.

11.00 цагт: Гандантэгчэнлин хийдээс нийгэмд мэдээлэгдээд буй хэрэг, үйл явдлын талаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэлтээр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийнэ. Утас: 976-8804-8481, 976-360066.

11.00 цагт: “Ган зам” паласт: “Хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн болно. Утас: 9005-3234. 

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: УИХ дахь АН-ын бүлэг тус намыг төлөөлөх эрхгүй талаар “Эрх чөлөө төв”-өөс мэдээлэл хийнэ. 

12.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээний нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаар “Чандмань сэтгэл” ТББ мэдээлэл хийнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ