728 x 90

Англи хэлний асуудал ахин маргаан үүсгэж, УИХ-ын дарга төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Англи хэлний асуудал ахин маргаан үүсгэж, УИХ-ын дарга төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлгийн авсан завсарлагийн хугацаа дууссан учир өчигдөр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцлээ.

 Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 9 саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. "Сонсголгүй сурагчийн боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хэл байна", "Боловсролын сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна” гэсэн заалтыг нэмэх саналын томьёололтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн байр суурь өмнөхийн адил зөрчилдсөн хэвээр байсан учраас УИХ-ын дарга Байнгын хороог дахин хуралдуулж гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ асуудлыг улстөржүүлэх нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлээд төслийн холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж болзошгүй байгаагаас үүдэн асуудлыг нухацтай хэлэлцэж байгаа. Хуулийн төсөлд холбогдох заалтыг тодорхой тусгаагүй гэдэг нь англи хэлийг дэмжихгүй байна гэсэн үг биш. Монгол Улсын иргэн нэн тэргүүнд эх хэлээ сурах ёстой. Үндэсний аюулгүй байдал, үндэсний бодлого нь төрөлх хэлээ дэмжих байдаг. Тиймээс олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрөөр энэ асуудлыг шийдэх нь оновчтой гэж санал нэгдсэн. Аль нэг хэлэнд хайртай, эсвэл аль нэг улсын тулган шаардалт юм шиг улстөржүүлж, асуудлыг дэвэргэн олон түмнийг талцуулах нь зохисгүй. Тал талдаа зөв ойлгож, сургалтын хөтөлбөрөөрөө зохицуулдаг олон улсын жишгээр шийдвэрлэх нь зөв. Боловсролыг тэгш, хүртээмжтэй болгох нь боловсролын реформын гол чиглэл байх ёстой. Хүүхэд бүр гадаад хэл төдийгүй математик, физик, шинжлэх ухааны хичээлүүдийг суралцах тэгш боломжоор хангагдах ёстой. Үүнийг улс төржүүлэх нь зохисгүй, энэ бол шинжлэх ухааны асуудал гэдгийг тодруулж хэлье” гэсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ