12 настай охин хэрцгий алуучрны гарт амиа алдсан нь монголчуудын сэтгэлийг сэрт хийлгээд байна. Хүүхдүүд олноороо алга болж, эрэн хайх ажил байнга шахуу гарах болсон энэ нийгэмд дорвитой ажил хийхийг уриалдаг дуучдын нэг нь Ч.Уранхолбоо юм. Тэрбээр хүүхдэд ээлгүй болсон энэ нийгэмд дорвитойхон өөрлөлт хийхийн тулд ийн бусдыгаа манлайлан тайван жагсаал хийж, төрийн холбогдох удирдлагуудад санал хүргүүлж дорвитой ажил хийхийг шаардах юм байна. Тэрбээр энэ сарын 11-нд жагсаал зохион байгуулах бөгөөд эцэг эхчүүдийг нэгдэхийг уриалж байгаа юм.