728 x 90

Монголын баг 15 мянган ам.доллар авчээ

Монголын баг 15 мянган ам.доллар авчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Mobile Legends-ын 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "M5 World Championship" Филиппиний нийслэл Манила хотод боллоо. 900 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд талбайн эзэн "AP.Bren" баг түрүүлж 300 мянган ам.долларын шагналыг авав. Тэд финалд, нэг ч хожигдоогүй байсан Индонезын "ONIC Esports" багийг 4-3 харьцаагаар хожиж аваргалсан бөгөөд дээд хүснэгтийн финалд 3-0 харьцаагаар хожигдоод байсан хариугаа авсан. "M5 World Championship" тэмцээнд Монголын "Team Lilgun" баг анх удаа оролцсон бөгөөд "С" хэсгийн дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэд Индонезын "Team Flash" багийг 2-1 харьцаагаар хожиж Мьянмарын "Burmese Ghouls", Филиппиний "AP.Bren" багуудад 2-0 харьцаагаар хожигдсон билээ.

Дэд байрыг эзэлсэн "ONIC Esports" 120 мянган ам.долларын шагнал авсан бол Монголын баг 15 мянган ам.доллар авчээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ