728 x 90

“Шувуу” ажиллагааны хүрээнд шинээр нэг хүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

“Шувуу” ажиллагааны хүрээнд шинээр нэг хүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээллийг шалгаж байгааг АТГ-аас мэдээллээ. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 835 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 40 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 10 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 757 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт “Шувуу” ажиллагааны хүрээнд шинээр 1 яллагдагчийг Интерполын нарийн бичгийн даргын газраас “Улаан булант” эрэн сурвалжлах зар мэдээг олон улсын хэмжээнд зарлуулсан бөгөөд “Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд эрүүгийн дугаар хэргүүдийн гадаад оронд гарсан хөрөнгийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 9 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 3, эрүүгийн 1 хэрэгт нийт 22 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан гэдгийг АТГ-аас мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ