Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн таван өдрийн ард гарлаа. Башёг Аби, Оносато, Такэрүфүжи нар унаагүй тэргүүлж байгаа бол нэг унаатай хоёр бөх нэхэж байна. Өчигдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (2:3), Тамаваши Б.Мөнх-Оргил (1:4), Рога А.Амарсанаа (3:2) нар уналаа. Харин озеки Хошёорюү С.Бямбасүрэн (4:1), Киришима Б.Лхагвасүрэн (1:4) нар давлаа. Залуу озеки нарын тухайд Киришима Б.Лхагвасүрэн энэ башёгийн эхний даваагаа авсан бол Хошёорюү С.Бямбасүрэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.