Сэлэнгэ аймгийн цагдаагийн даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан. Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор охиныг түр хамгаалах байранд хамгаалалтад авад байгаа.
Тодруулбал, Өнгөрсөн сард 13 настай охин гэрээсээ дайжиж ар гэрийнхнийх нь хүсэлтээр аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлсэн. Гэвч эрэн сурвалжилж байсан цагдаа нар ажил үүргийн шугамаар олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой холбоо тогтоож улмаар энэхүү аймгийн цагдаа нарын газрын даргын жолооч эхлээд охинтой чатласан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Харин дараа нь хамт ажилладаг бусад дэслэгч ахмадуудаа дуудаад нэгнийхээ гэрт цуглан охиныг авчраад хохирогч охинтой бэлгийн харьцаанд орсон байдаг. Ийн хохирогч охин болсон явдлыг ээждээ хэлснээр аймаг орон нутгийн цагдаа энэхүү хэргийг шалгаж эхэлсэн юм.
Хэрэг үйлдэгчдийн тухайд цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан, 23-34 насныхан байна. Тодруулан хэлбэл, хэргийг Э, Э, Э, Б гэсэн дөрвөн албан хаагч үйлдсэн. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан ял эдэлж байгаагүй гэх мэдээлэл байна.
Цагдаагийн албан хаагч: Э нь эхнэр, хүүхэдтэй. Бүрэн дунд боловсролтой. Цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн санд 3 удаагийн бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй.
Цагдаагийн албан хаагч: Э нь эцэг, эхийн хамтаар амьдардаг. Цагдаагийн байгууллагад 2019 оноос ажиллаж байгаа, дээд боловсролтой.
Цагдаагийн албан хаагч: Э нь Сэлэнгэ аймагт түр оршин суух хаягийн бүртгэлтэй. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн санд 5 удаагийн бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй.
Цагдаагийн албан хаагч: Б нь 2023 оноос эхлэн ажиллаж буй. Дээд боловсролтой.
0 сэтгэгдэлтэй