728 x 90

Гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл энэ долоо хоногт нийлүүлэгдэнэ

Гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл энэ долоо хоногт нийлүүлэгдэнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.Тэрбээр "Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгагдаж, шийдвэрлэгдэж байна. Тус байгууллагын мэргэжилтэн, боловсон хүчнийг сургахад чиглэсэн ажлуудыг идэвхжүүлэхээр боллоо. Онцгой байдлын байгууллагын салбарын эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн зарим орон тоо, төсвийг батлах үүргийг Сангийн сайдад өгсөн. Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл зэрэгт 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногт эдгээрийн нийлүүлэлт хийгдэж эхэлнэ. Гамшиг, ослын үед иргэдэд зарлан мэдээлэх системийг шинээр хийх 30 сая ам.долларын төслийг эхлүүлэх санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-аар удахгүй батална.Гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог сайжруулах үндэсний төв штабыг энэ жил байгуулж байна" гэж ярилаа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ