728 x 90

Өнөөдрийн өдрийн зурхай (2024.09.13)

Өнөөдрийн өдрийн зурхай (2024.09.13)
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хонь: Танилын хүрээлэл танд тус болж мэднэ. Гэхдээ олны дунд нэр хүнд унаж болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай. Мөнгө санхүүгийн хувьд тогтворгүй байж магадгүй тул дэмий зүйлд мөнгө үрэх хэрэггүй. Биелэхгүй мөрөөдөлд автан энгийн үйл хэргээ умартахгүй байхыг зөвлөж байна. Таны сэдсэн зарим үйл ажиллагаа бусдад төвөг учруулахуйц оновчтой бус байна гэдгийг санаарай. 

Үхэр: Ажлын асуудлыг шийдвэрлэхэд их цаг хугацаа зарцуулах болно. Үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүс ачаалалдаа дарагдан завгүй гүйнэ. Зарим хүмүүс гадаад болон дотоодын томилолтоор явахаар болж мэднэ. Залуу хүмүүст багагүй хэмжээний мөнгө шаардагдах ажил гарч болзошгүй. Таны ажлын хөлс энэ бүхэнд бүрэн дүүрэн зарцуулагдаж магадгүй. Цаашид илүү нарийн бөгөөд оновчтой төлөвлөгөө гаргах шаардлага үүснэ. 

Ихэр: Мөнгө санхүүгийн нөхцөл байдал сайжрах таатай боломжийг олж харна. Албан ажил урагштай явах бололтой. Таны эрч хүчтэй, идэвхтэй байдал мэргэжлийн салбарт ихийг хийж бүтээх боломж олгоно. Өнөөдөр ололт амжилт арвин байх бололтой. Гэхдээ шинэ албан тушаалд очих, орчноо өөрчлөх оролдлого хийхгүй байхыг зөвлөж байна. 

Мэлхий: Их ажил төлөвлөсөн ч таны хүссэнээр бүтэхгүй бол урам хугарна. Харилцагч нарынхаа итгэлийг алдахгүйн тулд та бүхий л боломжтой хувилбарыг сонгон ажилла. Төдийлөн итгэл төрүүлдэггүй ажилтнаас боломжийн сайхан санал гарч ирж мэднэ. Таны бүтэлгүйтсэн үйл хэргийг хэн нэгэн аврах болно. Үнэнч, шударга нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрнэ. 

Арслан: Хамтын болон олон нийттэй харилцах үйл ажиллагаа зохион байгуулахад таатай өдөр. Та бусдын асуудлыг тайван сонсож чадах бөгөөд өөрийн боломжоор туслахыг хүснэ. Гэхдээ шийдэмгий бус хүмүүс эр зориг дутах зүйлтэй тулгарна. Аливаа зүйлийг ил харагдаж байгаа байдлаар нь өнгөц хараад дүгнэлт хийж болохгүй. Хамтын харилцаагаа эвдэхгүйн тулд бүх зүйл дээр хүлээцтэй, тэвчээртэй байгаарай. 

Охин: Гэнэт дуулсан мэдээнээс болж бүхий л төлөвлөгөөгөө нурааж хэрэггүй. Ямар ч нөхцөл байдал үүссэн эв зүйгээр учрыг нь олоод ард нь гарч чадна. Ганц бие хүмүүс хайр дурлалдаа итгэл төгс байж чадахгүй шаналах ч сэтгэл гутрал, уйтгар гуниг одоо бол илүүц юм. Харин ч хуурамч нэгний ов мэхэнд орохоос хамгаалж байж мэднэ. 

Жинлүүр: Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн асуудал үүсэж болзошгүй. Цухалдуу, зөрүүд зангаасаа болж ойр дотнын хэн нэгнийг гомдоож магадгүй. Аль болох тайван амгалан байдлыг эрхэмлээрэй. Худалдаа наймааны ажлаас холхон бай. Томоохон зарлага нь танай гэр бүлийг хэсэг хугацаанд санхүүгийн алдагдлаас гарч чадахгүйд хүргэнэ. 

Хилэнц: Цаг үеийн нөхцөл байдлыг ажиглан шийдвэр гаргахад тохиромжтой. Өдрийг эрч хүчтэй өнгөрөөхийг хичээ. Аливаа үйл ажиллагаанд өөрийн үзэл бодлыг чухалчлан үзэх хэрэгтэй. Ахмад настан гэлтгүй залуу хүмүүст ч эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарах магадлал өндөр байна. Эрүүл зөв амьдралын хэвшлийг баримталдаг болохыг хичээгээрэй. 

Нум: Сайн үйлсийн аянд нэгдэх, ядарсан хүмүүст тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Таны энэрэнгүй, өрөвч нинжин сэтгэл дээд цэгтээ байна. Гэр бүлд хайр, халамж халуун дулаан уур амьсгал дүүрэн байна. Та алба амины олон чухал ажил төлөвлөсөн ч өнөөдөр хайртай хүмүүстэйгээ хамт байхыг илүүд үзнэ. 

Матар: Ойр дотнын хүмүүстэйгээ мөнгө төгрөгийн болон эд хөрөнгийн асуудал үүсгэхээс болгоомжил. Аливаа ээдрээтэй асуудлыг аль болох сөхөж хэрэггүй. Бусдын өмнөөс хариуцлага хүлээх ч шаардлагагүй. Өөрт оногдсон ажлыг хамгийн сайнаараа хийж гүйцэтгэх нь чухал үе. 

Хумх: Авьяас чадвараа хөгжүүлэх, шинэ зүйлд суралцах, орчин үеийн салбарт орж ажиллах зэрэг нь амжилттай байх болно. Найз нөхдийн тусламж дэмжлэг нь юу юунаас илүү танд хэрэгтэй байгааг мэдрэх болно. Хайр дурлалын харилцаанд ахиц гарахгүй. Гэнэтийн зүйлд бэлэн байж, сэтгэл санааны тогтворгүй байдалд орохгүй байхыг зөвлөж байна. 

Загас: Үүссэн нөхцөл байдлын улмаас зарим зүйл танд сөргөөр нөлөөлнө. Энэ үед таны хүн чанар, ёс суртахууныг шалгасан сорилтыг анзаарахгүй шуналдаа хөтлөгдөж мэднэ. Аливааг илүү өргөн цар хүрээтэйгээр сэтгэж, холыг харж байх нь таныг буруу шийдвэр гаргахаас сэрэмжлэх болно. Мэргэжлийн хүрээнд ажил хэргийн бүтээмж сайн байна. Уулзалт хэлэлцээр яриа төдий болж өнгөрнө.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ